ТООЦООЛОЛ
Хөрөнгийн төрөл:
Хөрөнгийн үнэ:
Урьдчилгаа төлбөр:
Зээлийн хэмжээ:
Зээлийн хугацаа:
Зээлийн хүү:
Сард төлөх дүн:
Өрхийн орлого:
Тооцоолол дэлгэрэнгүй
Зээлийн нөхцөл харах
Хөрөнгийн төрөл:
Хөрөнгийн үнэ:
Даатгуулах үнэлгээ:
Даатгалын хугацаа:
Даатгалын хураамж:
Төлөх хураамж:
Даатгалын нөхөн төлбөр:
Даатгалын нөхцөл харах

 

ЗОРИЛТ:

Хэрэглэгч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэх, шинэлэг үйлчилгээ болон технолгийг өөртөө багтаасан, хүн бүрийн байнгын хэрэглээ болж чадсан, бүх мэдээллийг нэг дор төвлөрүүлж үйлчлүүлэгчдийн итгэл хүлээсэн, найдвартай, салбартаа тэргүүлэх Үндэсний хамгийн том төрөлжсөн Онлайн экспо зарын портал сайт болох.

ҮЙЛ АЖИЛЛАГАА:

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, АВТОМАШИН, МАШИН МЕХАНИЗМЫН ХУДАЛДАА, ТҮРЭЭС-ийн албан ёсны нэгдсэн мэдээллийн портал сайт.

ЗАР ОРУУЛАХ:

Та зараа манай сайтад ЗӨВХӨН 1 УДАА оруулах боломжтой бөгөөд Таны оруулсан мэдээлэл ЗАРАГДАХ хүртэл хадгалагдана. Мөн Сайтын зочид зарыг ШҮҮЛТ ХЭЛБЭР-ээр хардаг тул мэдээлэл АЛДААТАЙ, БУРУУ, ДУТУУ оруулснаар тухайн хамаарагдах шүүлтэд орохгүй болж хэрэглэгч таны мэдээллийг харахгүй байх магадлалтайг анхаарна уу?

ЗАР ОРУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

·         Заавал өөрийн бодит зурагтай

·         Үл хөдлөх хөрөнгийн байршилыг оруулсан газрын зураг дээр тэмдэглэх

·         “ХУДАЛДАХ болон ТҮРЭЭСЛЭХ ҮНЭ”-ийг бүтнээр бичих. Жишээ нь: 15 сая бол 15000000 гэх

·         Бусад мэдээллийг үнэн зөв оруулах.


ТА ЭДГЭЭР ШААРДЛАГУУДЫН АЛЬ НЭГИЙГ ЗӨРЧСӨН БОЛ ТАНЫ ОРУУЛСАН МЭДЭЭЛЭЛ ЯМАРВАА НЭГЭН АНХААРУУЛАГГҮЙГЭЭР ШУУД УСТГАХ БОЛНО.

Шинэ ОРОН СУУЦ БОЛОН ХАУС, ТАУС ХАУС-ЫН ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ БОЛ сайтад бүртгүүлэх шаардлагатай. Таны бүртгүүлсэн Имэйл-д идэвхжүүлэх линк ирэх бөгөөд түүнийг дарж идэвхжүүлнэ. Дараа нь сайтын админтай холбогдох шаардлагатай бөгөөд админ таныг ШИНЭ ОРОН СУУЦНЫ БҮЛЭГТ мэдээлэл оруулах хэсэгт чек хийснээр та мэдээлэлээ оруулах боломжтой болно.

ЗӨВЛӨМЖ:

·       Та үнэ, метр.кв, гэх мэт заавал бөглөгдөх мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай учир нь манай сайт нь шүүлт ашиглан хэрэглэгчдэд хүрдэг тул худал бөглөснөөр зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй болхийг анхаараарай.

·         Сайтад зар мэдээлэл оруулахдаа боломжтой бол Монгол үсэг ашиглах нь оновчтой.

·         Нууц үгээ мартахгүйн тулд тэмдэглэж авах

·         Таны оруулсан зар худалдсан эсвэл түрээслэсэн бол цаг тухайд нь зараа устгах

·       Та зараа 7-14 хоногтоо ШИНЭЧЛЭЖ байх нь оновчтой. Зарын ШИНЭЧЛЭХ товчийг дарж шинэчилснээр тухайн өдрөөр зарын хугацаа шинэчлэгдэж хуудасны эхэнд харагдана.

·         Та өөрийн зарын хуудасны like, share, tweet –ийг ашиглаж байх нь таны зарын бусдад хүрэх боломж илүү нэмэгдэх болно.

БҮРТГҮҮЛЭХ БУЮУ ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ

ТА МАНАЙ САЙТЫН ГИШҮҮН БОЛСНООР

·         Компани өөрийн гэсэн таницуулга, профайл хуудастай болох

·         Мэдээлэлээ оруулж, оруулсан мэдээлэлүүдээ нэг дороос удирдах боломжтой, 

·         Үйлчлүүлэгч олж авч, бизнесийн хүрээгээ тэлэх

·         Өөрийн байгууллага, үйл ажиллагаагаа сайтын зочидод сурталчлуулах

·         Админ эрх танд шилжинэ

ДАРААХЬ БАЙГУУЛЛАГУУД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭЖ БОЛНО.

·         Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид

·         Автомашин болон Машин механизмын худалдаа, түрээсийн үйлчилгээ эрхлэгчид

·         Барилгын компаниуд

·         Банк санхүү болон даатгалын байгууллагууд

Гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн е-майл хаяг, нууц үгийг оруулна. Таны бүртгүүлсэн Имэйл-д идэвхжүүлэх линк ирэх бөгөөд түүнийг дарж идэвхжүүлнэ. Дараа нь сайтын админтай холбогдох шаардлагатай бөгөөд админ таныг ТУХАЙН БҮЛЭГТ мэдээлэл оруулах хэсэгт чек хийснээр та гишүүн болно.

ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Сайтад оруулсан зар нь тухайн хэрэглэгчийн өмч болох бөгөөд бодит үнэнийг зар оруулсан этгээд бүрэн хариуцна. Гишүүний оруулсан зарын текст, зураг болон бусад мэдээлэл нь дан ганц тухайн хэрэглэгчийн хүлээх хариуцлага юм. Orlogo.mn нь хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгчийн оруулсан зар, мэдээллийн бодит бус байдлаас үүдэн гуравдагч этгээдэд болон Orlogo.mn сайтад хохирол учруулсан бол үл маргах журмаар хохиролыг барагдуулах үүрэгтэй.

·       Энд заасан нөхцлийг зөрчсөн тухайн гишүүний оруулсан зарыг сайтын администратор устгаж, гишүүнчлэлийн эрхийг нь хасан, үйлчилгээ үзүүлэхээ зогсооно.

·       Мэдээлийн үнэн зөв байдлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцах бөгөөд мэдээлэлтэй холбоотой ямарваа асуудал гарахад www.orlogo.mnсайт хариуцахгүй болно

ВЭБСАЙТЫН АЖИЛАГАА

·         Вэбсайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэбсайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг www.orlogo.mn бүрэн хариуцна.

·         Вэбсайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд төлбөрт үйлчилгээнээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.

·         Вэб администратор нь ажлын өдөр 09.00-21.00, амралтын өдөр 11.00 - 17.00 цаг хүртэл ажиллана.

БУСАД ЗААЛТ

·      Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

·         Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг e-мэйл болон утсаар вэб администратортой холбогдон авч болно.

·    Хэрэглэгч болон үйлчлүүлэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

 

САЙТ БОЛОН САЙТЫН БҮТЭЦ ЗАГВАР НЬ WWW.ORLOGO.MN -ИЙН ӨМЧ БӨГӨӨД ЭНЭХҮҮ ВЭБ САЙТЫН ЛОГО, НЭР БУСАД ЗАГВАРЫГ ХУУЛАХ, ОЛШРУУЛАХ, ДУУРАЙХ, ӨӨР БУСАД ЯМАР Ч ЗҮЙЛД АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО.